БИ АЙМШГИЙГ ЗҮҮДЭЛСЭЭР Л БАЙГАА... Харин тануус яажына...
Дээр нэг удаа би бүтэн сартай шөнө гээд нэг бичлэг оруулж байсан даа.... Бүтэн сартай шөнө би дандаа хар дарж зүүдэлдэг юм... Эхэндээ үүнийгээ анзаардаггүй байсан юм л даа ... Харин тогтмол давтамжтай байгаад байхаар өөрийн эрхгүй үүнийг мэдсэн юм... Тэгээд гайгүй болох байлгүй гэж бодоод л хамаг хөшигөө хаагаад л сарны туяа бүү хэл салхи ч нэвтэрхээргүй болгож аваад л унтах юм... Ямар ч нэмэр алга... Үүнийг яаж зүгээр болгох вэ??? Бас над шиг бүтэн сартай шөнө бүр аймаар юм зүүдэлж хар дарж сэрдэг хүн байна уу??? Ер нь яавал болих бол одоо бүр бүтэн сарыг битгий гараасай гэж бодох болжийна ... Мэдээж би хүсээд гархаа байчихгүй болохоор би л өөрийгөө яаж ийж байгаад тэгдэггүй болгомоор байна Харин яааааж......
ҮЗЭХ ЮМГҮЙ ХОРВОО БОЛЧИХ ГЭЖ....

Хэний яаанаагүй наадам гэж бичиж байгаа юм чэн би ч гэсэн нэг юм бичье гэж бодоод... Наадам гэдэг чэн ёстой нэг гэр бүлийн баяр юмаа... Амьдралдаа анх удаа л баярлаад байгаа гуниглаад байгаагаа мэдэхгүй гайхсааар наадмын 3 өдрийг барав чи минь... Бушуухан ажил ороосой гээд бараг л зальбирах дөхлөө шүү дээ... Ямар наадмаар ажил дээрээ ирчээд суужийлтай нь биш бас жаахан санаа зовоод...

Эхний өдөр боллоо сэтгэл хөдлөөд л ТВ-ээр наадамчин олон гараад л нээлт болоод л ... Сайхааааан сайхан гэсэн шүү юм бодоод л хэвтжийлаа... Тэгснээ л тэсгэлгүй босон харайгаал Сайхан санааруу ярьлаа.. 2лаа дээлээ өмсөөд наадмын талбай орий гэлэээ... Цаа чэн тэгсэн чэн ааааль хэдийнэээ наадмын талбай дээр гэрийхэнтэйгээ явжийна гэдийн байна. За даа тэгүүл гээд л .... хэд хэдэн хүн рүү утас цохилооо... Бүгд л гэрийхэнтэйгээ наадмалжийна..., лагер дээр байна..., хөдөө явжийна..., гэх мэт хариу сонслоо шүү ... Шууд л гэрийхэнтэйгээ хөдөө явдаг байж гээд л амаа бариал... Гэрийхэнрүүгээ залгахаар өөө сумын наадамд ахийн их нас түрүүлээд найр... наадам... гээд л би ч шууд л амаа барьлааа ... юугаа хийж үлдэвэээ ....

Дараагийн өдөр за даа ёстой чи өчигдөр хамт гараагүй өнөөдөр гэсээр байгаад л 2 найзыг дуудлаа шүү... шууд л төв цэнгэлдэх хүрээлэн..... Очлоо нуль шавхай.... явхийн арга алга... баахан л юм зарсан хүмүүс бас бөөн дэмий хөлхөлдсөн хүмүүс би ч энэ багт нь ороод явчлаа шүү... тойроол баахан хувцас хоол зарсан майхан. бараг бүх л ресторан энэ тэр иржээ... нэг газар нь ороол явчлаа хуушуур идлээ... сайхан санагдаал шүгэлдээл явчлаа... за тэгээд өөр ч үзэх харах юм ч олдохгүй өвдөгнөөсөө доош эрээн мяраан болчихсон бид хэд буцаал явлаа дааа... Замдаа таарсан нэг муу новшийг бүр бичмээр санагдчихлаа... Зам дээр тогтсон шалбаагийг хэргээр мурийж ирээд цацсан тэр муу жолоочийг би бүр гайхааад бараагүй... Яаагаад тийм муухай бүдүүлэг байна вэ......

Сүүлийн өдөр ... Талбай дээр Үндэсний хувцасны баяр болно гэсэн тэрийг нь үзчих санаатай очсон чэн дуусцан уу эсвэл эхлээгүй байсан уу бүү мэд ... Юутай ч юу ч үзэж харж чадаагүй...Маргааш хурдан болоосой гэсэн бодол дүүрэн байсан даа... Тэрнээс гадна наадмын үеэээр ТВ-эээр үнэндээ үзчих юм олддоггүүйн байна лээ шүү нэг бол бөх үгүй бол дэээр үеийн Монгол кино ... тээээл болооо... гайгүй ганц юм гарсан нь аянгын бороо жүжиг байв шүү дэээ...... ҮЗЭЖ ХАРАХ ЮМГҮЙ ХОРВОО БОЛДЫН БАЙНА ЛЭЭЭ ГЭЖ......

UNIVERSE BEST SONGS 2009-ийн /зураг/ ӨЧИГДӨР ОРОЙ БОЛСНЫГ БИДНИЙ ХЭДЭН НӨХӨД ҮЗСЭН ЮМ

Ингээд олон таван үг нуршилгүй зургуудаа оруулчихя....

 Хөтлөгч нар

Шүүгчид....

Диско Диско..... Босч ирээл шуууд бүжиглэмэээрэээ...... Үнэн тасссссссс....

Сэтгэл булаам байсан дааа....

Би дурлацан мөн үү... 11 Сарын бороо........

Яадын хоёр оруулнааа...

Энэ хамтлаг надад үнэхээр таалагдсан үнэхээр чадалтай хоолой.... Бишэрмээр .....4+1 амаар авиа гаргагч

Франц дуу

Үнэхээр романчик байсаан......

Бас л сүртэй хоолой....

Хамгийн бяцхан оролцогч .... Үнэн чадалтай хоолой....

Үнэн тассссс S&I....

Энэ бүсгүй үнэхэээр гоё бас дахин гоё дуулсан сэтгэл сэв хийтэл шүү.....

Эээээ ёоооо какаяа камаяаааа....

Орос дууу....

Зиак үлдсэн зургийг үдээс хойш оруулнааа.... Дэлгэрэнгүй мэдээллийг http://saihansanaa.blog.banjig.net/post.php?post_id=199222 эндээс уншина ууууу

 

СОНГУУЛИЙН ДҮН БУЮУ.... АЖИЛ ХИЙХ ХҮСЭЛ....

Ажил хийх хүсэл төрдөггүй эээ СЕХ-ны дүнг хүлээгээд ажлаа тайван хийж чадахгүй догдлоод байхын ядаж байхад мессенжер орохгүй бүр гайхаад суужийна... Яг л сонгуулийн өмнө надад Сонгогчийн үнэмлэхийг минь өгөхгүй байсан шиг одоо мессэнжерийг минь өгөхгүй юм... Үнэмлэхээ бол ч яахуу очоод нэхээд авцан... Аав, ээжийхийг өгцөн хэрнэээ минийх байдаггүй шүү энэ нэээх сонион тээ... Одоо гэтэл СЕХ гээч юм нь дүн гарчаад байхад зарлахгүй байхын яагаад бид тэр дүнг нь үнэн зөвөөр нь сонсоод эсвэл тэндээс нь үнэн бодит мэдээлэлийг цаг тухайд нь аваад байж болохгүй байгаан бэ... Хүмүүсийн бухимдалыг яагаад ийм дэмий зүйлээр өдөөгөөд байгааг л гайхаад барахгүйн ... Эсвэл биднүүс тоолж дуусаагүй байнаааа тэр тэр аймаг дууслаа энэ энэ дуусаагүй тийм ийм байнаа гээд хэлчиж болдгүйм байх дааа ажлаа хийхийнсаааан....

ТОМООС ТОМ БАЯРЛЛААА ШҮҮ...

Би 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр "АРХИ... АЙ ДАА  ЧИ.." гэдэг бичлэгээ олон зурагтай оруулж билэээ... Тэгээд эдгээр архинуудаас бэлгэнд авуул хичнээн гоё билгээ гэж ирээд л шүүрс алдан бодсон нь саяхан шүү... Гэтэл нэгэн гэрэлт сайхан өдөр л миний хүсэл биеллэээ олсон бөлгөө. Блогийг минь сонирхогч нэгэн миний мөрөөдөлийг биелүүлж холын орноос зорин ирэхдээ "ХИЛЭНЦТЭЙ" бас "ЗӨГИЙТЭЙ" архи авчирч мэлмийг минь мялааж ходоодыг минь баясгав.... БЭЛЭГНИЙ ЭЗЭН ЧАМД МАААААААААШ ИХ БАЯРЛЛАААААА.....

БОРООНЫ ДАРААХ МӨӨГ МЭТ КИНО ... КИНО... КИНО

Сүүлийн үед борооны дараах мөөг мэт үйлдвэрлэгдэж байгаа киноны талаар энд бичих гэсэн юм. Ноднин жил гэхэд л гарсан бүх киног үзээд дээр нь дараагийн кино хэзээ гарах бол хэмээн хүлээн суудаг байлаа. Гэтэл энэ жил шал өөрөө учир нь киног улс төрийн захиалгаар хийдэг болж. Энэ нь бас нэгэн төрлийн PR явагдаад байгаа нь нүднээ илхэн. Нэн ялангуяа 2 том намын бүлэглэлүүд маань эхлээд дуу гаргаж өрсөлддөг байсан бол энэ удаагийн сонгуулиар киногоор өрсөлдөж байгаа мэт сэтгэгдэл түрүүлж байна. Энэ нь ч хүмүүсийн сэтгэлд ойр буух биз. Кинонд дуртай ард түмэн гэдгийг мэдээд ингэвүү эсвэл залуучууд бидэнд тэрнээс өөр чөлөөт цагаа өнгөрөөчих боломжтой газар хомс гэдгийг далимдуулав уу ёстой хэлж мэдэх зүйл алга. Гэхдээ л энэ аргыг ашиглах нь хамаагүй дээр гэдгийг цаадуул чэн бас олоод харжээ.

За за эцэст нь хэлэхэд өнөөдөр "НЯНГАР ХАДАНД ГАРСАН НЬ" гэдэг кино үзэх санаатай байна. Уг нь яриулчихсан л даа. Гэхдээ нүдээрээ нэг хараадахуул яадаг бол...

ХАР "PR" БУЮУ ЯЛАГДАХ МАГАДЛАЛ...

Бидний дунд  PR хэмээх үг саяхнаас танил болж эхэлсэн боловч хүн амын ихэнх хувь нь энэ талаар ямар нэгэн ойлголтгүй эсвэл, зөвхөн улс төрийн үйл ажиллагааны нэг хэлбэр, улс төрчийн дүр төрхийг өргөх, сонгуулийн сурталчилгааны ажил төдийхнөөр төсөөлөн ойлгож байна. Зарим нэг нь Олон нийттэй харилцах үйл ажиллагааг «ХАР буюу СӨРӨГ» талаас нь тайлбарлан ойлгуулах боллоо. Энэ утгаар Монголын PR-ийн орчин голдуу «ХАР PR» болж, энэ талаас асуудалд хандах нь давамгайлж, түүнийг нь ОНХМ-ийн хэрэгслүүд, хэвлэл мэдэээллийн ажилтнууд тийм л байх мэтээр ойлгон мөнгө төлбөр төлсөн байгууллагуудын мэдээ мэдээллийг түүний үнэн худал, чанартай үгүйг үл харгалзан нийтлэх болсон нь олон нийтийн харилцаа зүй зохистойгоор хөгжих бололцоог алдагдуулж байна.

Энэ мэтэчлэн онолын талаас тайлбарлаад бичээд байвал 60 хуудас хол гарах гэээд байгаа тул шуудхан товчлоод хэрэглээ талаас нь ганц хоёр өгүүлбэр биччихье. энэ РR гээч юмыг чэн хөгжүүлээд он удаан жил ашиглаж хөгжүүлсээр байгаа улс орны жишээн дээрээс үзэхэд СОНГУУЛЬД ЯЛАГДАХ МАГАДЛАЛ ХАМГИЙН ӨНДӨР БАЙГАА ТАЛ ХАР PR-ЫГ ХЭРЭГЛЭЖ СОНГОГЧ ТҮМЭН НЬ Ч ЭНИЙГ НЬ МЭДДЭГ БОЛЧИХОЖ. Гэтэл манайд..........

 

ХАВРЫН АНХНЫ ЯРГУЙГ ОЛЖ ХАРСАН...

 Зиак нөхдүүд өчигдөр харсаааан харах нь бүү хэл зургийг нь аваад ирлээ шүү дээ... Та нөхөд хараад хараад явчаарай үнэн тас сайхан байна лэээ шүү. Ингэхэд зуны нээлт хэзээ хаагуур болох гээд байнааа....

БИ ОДОО ХЭНД Ч ИТГЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА...
Хүний амьдрал цав цагаан цэвэрхэн эхэлдэг. Гэвч хүн хүнээ эвдэж хэнд ч үл итгэгч болгож хувиргах юм. Сонгосон сургууль, хийж буй ажил минь хэнд ч итгэхгүй байхдад л сургаж байна. Амьдрал өөрөө ч үүнд нөлөөлж байх юм. Хүмүүс бид цөөхөн хэдхэн наслахдаа яагаад ингэж бие биенээ хуурч, мэхлэж, бие биендээ өширхөж, атаархаж, хэлэх хэлэхгүй муу үгээр дайр ч доромжилдог юм бэ??? Тэгээд энэ нь яг юуны төлөө юм бэ??? Их мөнгө хөрөнгө хураалаа гээд алтан авсанд орсон хүн диваажинд төрдөг юм уу... Ингэж байхынхаа оронд сэтгэл тайван, найрсаг, аз жаргалаар дүүрэн амьдарч болдоггүй хорвоо юу... Надад яагаад гэсэн асуулт маш их байна. БИД ӨӨРСДӨӨ ХИЧЭЭГЭЭД ЯВБАЛ БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛОХГҮЙ ГЭЖҮҮ... ТА БҮХЭНД ХАЙР ДҮҮРЭН АЖ ЖАРГАЛТАЙ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДРАЛЫГ ХҮСЬЕ!!!
БҮТЭН САРТАЙ ШӨНӨ....
Бүтэн сартай шөнө бүр нэг л таагүй зүүд байнга зүүдлэх юм. Сарны нөлөөлөлд тийм мэдрэмжтэй байдаг юмуу бүү мэд Урд шөнийн зүүднээсээ болоод бүр ядарчихсан сууж байхын. Одоо зүүдээ хэлье Уул өөд учиргүй өгслөө бүр арайхийж өгсөж байгаад чаргаар олуулаа бууж байтал миний хөл өргөгдөөд сүнснүүд миний хөлийг өгөөд байна гэж дотроо бодоод л энд тэндгүй баахан сүнснүүд нэг иймэрхүү юм болллоо... Урд урдны бүтэн сартай өдрүүдэд хар дарж зүүдлээд сэрхэд зүрх амаараа гарах шахам цохилж байдаг байлаа... Та нар ер нь тэгдэг үү....
СЭТГЭЛ САНАА ҮЕ ҮЕХЭН ГЭГЭЛЗЭЭЛ...
Энэ бас л хаврын улиралтай холбоотой байх гэж бодоод байгаан. Зүгээр суужийгаал гэнэт нэг их баярлаал эсвэл дороо гунигт автаал... Заримдаа өөрөөсөө айгаал заримдаа өөртөө баярлаал учираа олохоо байсан нэг хүн энд байна. Тануусын синдром яаж хөдөлжийна. Хавар болохоор хаврын синдром эхэлдэг гэдэгт жаахан байхдаа итгэдэггүйл байлаа одоо бол итгэхээр барахуудаа бүр өөрт илрээд байх шиг. Багийнх шигээ зүгээр байжийж болдоггүйм байхдаа. Эсвэл томрох тусам синдром ихсээд байдын болуу. Яадым би дуулж байна яадым бээ хэл минь загатнаад хэлэх гэсэн үгээ хэлмээр байна еэээ еэээ еэээ ........ Хамгийн гоё нь би залуу байна.. Хайрлаж бас дурламаар байна.....Амьдрал өөрөө .... юм дөөө ихий хий....
ИНГЭЖ ИНГЭЖ.... ДАХИАД ИНГЭЖ...
Амьдралын өнгө ямар байдаг вэ... Ийм газар Ийм байшинд Гэр бүлээрэээ амьдрах юмсан.
ЖАРГАЛЫН ДЭЭД БИШ ГЭЖ ҮҮ...

Өглөө эрт утасны сэрүүлэг дуугарахаас өмнө сэрчихлээ. Алтан наран цонхны цаанаас тусаад л нэг л жаргалтай өдөр эхлэж байх шиг... Хэрэв нар байхгүй бол ямар аймаар байх байсан болооо... За яахуу хүн төрлөхтөн байна гэж бодий наран ээхэд ийм сайхан жаргалтай байдгийг мэдрэхгүй гэж бодохоор .. Тануус нэг санадаа зуслан дээрээ зуны өглөө эртхэн босоод л нарны өөдөөс нүдээ аниад л халуун элчийг нь мэдэрч шинэхэн ногооны үнэр хан хийгээд л мөн ч сайхан шүү тэр сайхан цаг ойртож байгаа гэж бодохоор хурдлаасай гээл яараад байх юм. Тануус жаргалын дээд этэр гэцэн болохооор юу бичсийн болооо гэээл нэээх сонин юм бодоод ороод ирсэн үүү кэкэкэкэкэ гэхдээ энэ ч бас жаргалын дээд мөн биз дэээ тээээ

ХАЙРТ НАЙЗ МӨӨГИЙДӨӨ ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ...!!!

\"Externes

Аав ээжийнхээ баяр нь болох гэж
Ахан дүүстээ бүл нэмэх гэж
Алиахан дүү нартаа ах эгч нь байх гэж
Анд нөхөдынхөө итгэлийг даах гэж

Адтай одтойгоороо гайхагдах гэж
Амжилт гэдэг түлхүүрийн эзэн нь байх гэж
Аргагүй сайхан хүн юм аа гэж хэлүүлэх гэж
Алдаж онох хорвоогийн аргыг нь олох гээд

Ариун бурхан ээжээсээ амин үр нь болж миний найз ЭНЭ ӨДӨР мэндэлжээ.

 Алаг хорвоогийн хатуу зөөлөнд
Алдаж эндэж явах гэж
Аав ээжийнхээ жаргал нь болж
Алтан дэлхийд чи мэндэлсэн
Хайр энэрлийн далай
Халамжитайхан ээждээ баярлалаа гээд
Хацар дээр нь зөөлөн үнсээрэй
Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
Анд чамдаа хүргэж байна
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай


САЙХАН БАЯРЛААРАЙ!  FLOVEROOO...

ТАНУУС ХЯМАРСАН УУ...?
Санхүүгийн хямрал дэлхий дээгүүр нисэж явна. Америк дээгүүр нисэхдээ хэлж байна гэнэ: -Манай нөхдүүд сайн ажиллажээ… Европ дээгүүр нисэж байна: -Энд ч муугүй ажилласан байна. Монгол дээгүүр ниссэн чинь бүр хямрал нь дээд цэгтээ тулчихсан байна гэнэ. Хямрал уулга алдав: -Би энд ерөөсөө ирээгүй юм сан, хэн ийм болгочихдог байна аа??? Төрийн бодлого байхгүй бор зүрхээрээ яваа улс даа хөөрхий...
ЧАВ... ЧАНАР ГЭЖ... ХОХОХО

Багш шохой аван самбар дээр томоос том 1-ийн тоо бичээд: "Энэ бол хүн чанар юм. ХҮнд байх ёстой хамгийн эрхэм зүйл юм" гэв. Тэгээд 1-ийн тооны дараа 0 нэмж бичээд: "Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар 1-ийг 10 болгож чадна."  Дахин нэг 0 нэмээд "Энэ бол туршлага. 10 байсныг 1000 болголоо" 0-үүд цааш үргэлжилсээр... Чадвар, сахилга бат, хайр дурлал... Нэмж бичигдэх 0 бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа.... Тэгснээ самбарын алчуур авсанаа эхэнд бичсэн 1-ийн тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон 0 үлдлээ. Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлэв. "ХҮН ЧАНАР ҮГҮЙ БОЛ БУСАД НЬ ЯМАР Ч ҮНЭ ЦЭНЭГҮЙ" гэлээ.

БОДООД БОДООД ОЛОХГҮЙ ЮМ...

Надад нэг зүйлийг хэлээд өгөөч... Энэ ноос ноолуурын үнэ бүр шалдаа буулаа л гээд байх юм. Гэтэл ноос ноолууран бүтээгдэхүүний үнэ өсөөд л буунааа гэж ер байхгүй юм. Энэ яг юутай холбоотой байгаан болоо. Мэдээж долларын ханш өссөн гээд цамц өмд гутал гээд бараануудын үнэ нэмэгдчихсэн байх юм. Тэрийг дагаал бас ноолууран бүтээгдэхүүний үнэ өсөөд байх юм. Манайх чэн өөрсдөө ноолуураа самнаад ээрч утас болгоод нэхээд бэлэн бүтээгдэхүүн болгочихдоггүй юмуу... Ягаад манайхан иймийн Нэг нимгэхээн ноолууран цамц өвөлдөө дулаахан юмуу гээд авах гэтэл 78000 байх юм гэтэл грамаар нь хэмжээд үзүүл 300 гр л болох байхдаа тэгээд нэг кг ноолуурын үнэ хэд байгааг бодоод үзий... Энэ яг бодит үнэ мөн үү таминь эээ....

АРХИ, ХҮҮХЭН, ТОГЛООМ...

  Архи,          хүүхэн /залуу/,  бас нэг залуу, тоглоом /покер, муушиг, дурак, буур, даалуу г.м/

Энэ 3-ыг огт байхгүйгээр тануус амьдралыг төсөөлөөд үз дээ  

Жич: Эрчүүдэд хүүхэн, Эмэгтэйчүүдэд залуу гэсэн утгаар оруулав.

ӨНӨӨ ЗУРГИЙН ТАЙЛАЛ ШҮҮ... Гоё зурсан зураачид минь тайлалыг нь энд хийлээ шүү
1. Уул чинь шовх оройтой байвал чи маш зоригтой юм. Хэрэв мохой оройтой байх юм бол хулчгар бусдыг аялдан дагалдагч аж. Холимог байвал чи орчинтойгоо гайхалтай оршин зохицох чадвартай юм байна. 2. Зурсан гэрийн чинь хаалга дэлгээстэй, яндангаас нь утаа гарч байвал чи маш нээлттэй илэн далангүй юм байна. Хэрэв энэ бүгдийг чи зураагүй бол ганцаардмал зожиг зантай байж таарах нь. 3. Авдараа цоожтой зурсан бол чи их харамч ааштай. Харин авдарны чинь хаалга нь дэлгээстэй байх юм бол их өгөөмөр сайхан сэтгэлтэй байх юм байна. 4. Гол нь гэрээсээ хол байх юм бол чи ажилсаг, ойр байх юм бол их залхуу. 5. Замыг гэрээс хол зурсан байвал чи мэдээлллээс их хоцордог болхи юм байна. Харин гэрээс ойрхон зурсан байвал мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг ажээ. 6. Нарыг тал зурсан бол найз нөхөд багатай, зожиг , бүтэн байвал эсэргээрээ. Таваас доош цацрагтай бол маш их ганцаардмал байдаг. Цацраг нь 5-9 ын хооронд байвал нэг их найз нөхөдгүй. Харин 9-өөс дээш цацрагтай бол найз нөхөд олонтой ажээ. 7. Ганц хонь зурсан бол чи маш их хойрго, харин олон хонь зурсан бол, хот дүүрэн хонь зурсан бол маш ажилсаг. 8. Мөн машин нь зам дээрээ явж байвал Тэр хүн маш их эмх цэгцтэй хүн ажээ.
АЛИВ.... НЭГ ИНГЭЭДЭХДЭЭ....

 

1. Уул
2. Монгол гэр
3. Авдар
4. Гол
5. зам
6. Нар
7. Машин
8. Хонь. Эдгээрийг цагаан цаасан дээр зур

Одоо зурсан зургаа сайн аж.

Ингээд дүрслэл бүрийг хэрхэн зурсан байдлаар нь чиний занг тодорхойлно.

Цайны цагийн дараа орж ирээд зураг зурсан та нартаа тайлалыг нь хэлнээ за

(Нийт: 49)
 




Powered by